Өнөөдрийн ертөнцөд байгаль орчны тогтвортой байдал улам бүр чухал сэдэв болж байна. Том өөрчлөлтүүд ихэнхдээ жижиг боловч зөв сонголтоос эхэлдэг. Тэдгээрийн нэг нь уламжлалт цаасан нэрийн хуудсаас татгалзаж, tap.mn-ийн дижитал шийдэлд шилжих явдал юм.
tap.mn-ийг ашигласнаар та зөвхөн нетворкинг, харилцаагаа сайжруулаад зогсохгүй, ногоон ирээдүйд бодит хувь нэмэр оруулна. Яагаад гэдгийг доороос уншаарай.
1. Цаасны хог хаягдлыг бууруулна
Цаасан нэрийн хуудсыг ихэнх тохиолдолд богино хугацаанд хаядаг. Энэ нь ой мод, экосистемд сөргөөр нөлөөлдөг. tap.mn дижитал нэрийн хуудас нь цаас огт хэрэглэхгүй тул:
-
Мод огтлохыг багасгана
-
Цаасны хаягдлыг бууруулна
-
Нүүрстөрөгчийн ул мөрийг багасгана
2. Урт хугацааны тогтвортой хэрэглээ
Цаасан нэрийн хуудас урагдах, бүдгэрэх, дуусах эрсдэлтэй. Харин tap.mn дижитал нэрийн хуудас:
-
Хугацаагүй ашиглагдана
-
Дахин хэвлэх шаардлагагүй
-
Байгальд үзүүлэх нөлөө багатай
3. Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулна
Цаасан нэрийн хуудас үйлдвэрлэх явцад:
-
Мод бэлтгэх
-
Үйлдвэрлэх
-
Тээвэрлэх
-
Хэвлэх
гэсэн олон шат дамжлагаас шалтгаалж их хэмжээний CO₂ ялгардаг. tap.mn-д шилжсэнээр та энэ бүх процессыг бүрэн үгүйсгэнэ.
4. Эрчим хүч, усны нөөцийг хэмнэнэ
Хэвлэх үйл явц нь их хэмжээний ус, эрчим хүч шаарддаг. tap.mn бол:
-
Хэвлэлгүй
-
Үйлдвэрлэлгүй
-
Физик нөөц ашиглахгүй
шийдэл тул байгалийн үнэт баялгийг хамгаална.
5. Нэг карт, харилцаа
tap.mn дижитал нэрийн хуудсанд:
-
Холбоо барих мэдээлэл
-
Сошиал профайл
-
Цаг захиалга
-
Вэбсайт
бүгд нэг дор багтана. Ингэснээр өөр өөр нөхцөлд зориулж олон цаасан карт хэвлэх шаардлагагүй болно.
6. Мод тарих санаачилга
tap.mn нь байгаль орчны хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэхээр Модон карт гаргахаар ажиллаж байна. Тухайн бүрийн ард:
-
Харилцагч байгууллагатай хамтран нэг мод тарьхаар зорьж байна
7. Бусдад урам өгнө
Та tap.mn-ийг ашигласнаар:
-
Байгальд ээлтэй сонголтоо бусдад харуулна
-
Дижитал, тогтвортой шийдлийг сурталчилна
-
Илүү олон хүнийг эко сонголт хийхэд туслана
tap.mn-д шилжих нь зүгээр нэг технологийн шинэчлэл биш, дэлхийгээ хамгаалах ухамсарт алхам юм. Цаас хэмнэж, нөөц хамгаалж, ойжуулалтад хувь нэмэр оруулснаар tap.mn хэрэглэгч бүр илүү ногоон экосистемийг бүтээхэд оролцож байна.
Өнөөдрөөс эхэл. Нэг товшилтоор тогтвортой ирээдүй рүү.
One tap. Endless reach.