Өдөр тутмын ажил, бизнесийн орчинд цаас их хэмжээгээр хэрэглэсээр байна. Гэхдээ энгийн, хэрэгжүүлэхэд амархан шийдлүүдийг ашигласнаар байгальд ээлтэй, зардал багатай хэв маягт шилжих бүрэн боломжтой.
1. Дижитал нэрийн хуудас ашиглах
Цаасан нэрийн хуудас амархан гээдэг, байнга дахин хэвлүүлэх шаардлагатай.
tap.mn шиг дижитал нэрийн хуудас ашигласнаар:
-
Цаас огт хэрэглэхгүй
-
Нэг товшилтоор мэдээлэл хуваалцана
-
Мэдээллээ хүссэн үедээ шинэчилнэ
QR, NFC, нэг линк — бүгд цаасгүй.
2. Баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх
-
Гэрээ, санал, тайланг PDF хэлбэрээр илгээх
-
Цахим гарын үсэг ашиглах
Ингэснээр хэвлэх, хадгалах, тээвэрлэх хэрэгцээ багасна.
3. Онлайн захиалга, бүртгэл ашиглах
Цаг захиалга, бүртгэлийн маягтыг цаасаар бөглөхийн оронд онлайн систем ашиглах нь:
-
Алдаа багатай
-
Хурдан
-
Цаас хэмнэнэ
4. Имэйл ба мессежээр харилцах
Дотоод мэдэгдэл, танилцуулга, зааврыг хэвлэж тараахын оронд:
-
Имэйл
-
Chat, линк ашиглах нь илүү үр дүнтэй.
Цаасны хэрэглээг бууруулах нь зөвхөн байгаль хамгаалалт биш илүү ухаалаг, хурдан, орчин үеийн ажлын соёл юм. tap.mn шиг дижитал шийдлүүдийг ашигласнаар та өөрийн бизнесийг цаасгүй, тогтвортой ирээдүйд нэг алхам ойртуулна.
Цаас багасгая. Дижитал руу шилжье. One tap. Endless reach.