Виртуал (дижитал) нэрийн хуудас нь орчин үеийн бизнесийн харилцааны шинэ стандарт болоод байна. Уламжлалт цаасан нэрийн хуудас амархан алдагддаг, хурдан хуучирдаг бол виртуал нэрийн хуудас нь QR код, NFC, эсвэл линкээр дамжуулан холбоо барих мэдээллээ нэг товшилтоор хуваалцах боломж олгодог. Мөн утасны дугаар, албан тушаал, сошиал линк зэрэг мэдээлэл өөрчлөгдөхөд нэг удаа update хийхэд л хангалттай бөгөөд таны харилцагчид үргэлж хамгийн сүүлийн мэдээллийг харах давуу талтай.
Нөгөө талаас, виртуал нэрийн хуудас нь таныг илүү мэргэжлийн, орчин үеийн, итгэл төрүүлэхүйц харагдуулна. Бүх сошиал суваг, вэб сайт, байршил, цаг захиалах линкийг нэг дор төвлөрүүлснээр харилцагч таныг хайж төөрөхгүй. Үүнээс гадна хандалт, линк даралт зэрэг статистик мэдээллийг харах боломжтой тул та харилцаа, маркетингийн шийдвэрээ дата дээр суурилан гаргах нөхцөл бүрдэнэ. Товчхондоо, виртуал нэрийн хуудас бол зүгээр нэг холбоо барих хэрэгсэл биш, харин таны дижитал нүүр царай юм.
Виртуал нэрийн хуудас бол зүгээр нэг трэнд биш.
Энэ бол таны дижитал нүүр царай, 24/7 ажиллах ухаалаг харилцааны хэрэгсэл юм.